Archive for February, 2011

February 26, 2011

Мэргэжлийн анхан шатны боловсрол олгох салбарын онцлог, давуу тал

  • 9-р анги төгссөн сурагчид элсэн орж, 2,5 жил суралцдаг.
  • 1 хичээлийн жил нь 2 улиралтай бөгөөд 1 улиралд 18 долоо хоног хичээллэдэг.
  • Сурагчид дүрэмт хувцасаар жигдэрдэг нь суралцагч, эцэг, эхчүүдийн таашаалд нийцдэг.
  • Суралцагч бүрт мөнгөн тэтгэлэг олгодог. /Сар бүр 45,000 төгрөг/
  • Суралцагчид монгол хэл, уран зохиол, математик, хими, биологи, физик, биеийн тамир, англи хэл, орос хэл,газар зүй, нийгмийн тухай мэдлэг зэрэг ерөнхий эрдмийн хичээлээ суралцангаа вэб дизайн, аялал жуулчлалын үйлчилгээний ажилтан, нарийн бичгийн дарга-албан хэргийн ажилтан, эх бэлтгэгч-редактор зэрэг хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил эзэмшдэг.
  • Дээрх мэргэжлийн бүх ангид компьютерийн хичээл түлхүү орж, арван хуруугаар хурдан бичих чадвартай болж төгсдөг. /Хамгийн дээд амжилт 1 минутанд 550 тэмдэгт бичсэн байна./
  • Хичээлийн жилийн турш сагсан бөмбөг, волейбол, шатар, даам, урлагийн бага наадам, мэргэжил сурталчилах өдөрлөг, олон төрлийн олимпиад, уралдаан тэмцээн, солонгос хэл, уран илтгэгч, аялалын клуб дугуйлан зэрэг сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх олон арга хэмжээнүүдийг зохион явуулдаг.
  • Мэргэжлийнхээ дагуу танилцах, үйлдвэрлэлийн, төгсөлтийн өмнөх дадлага хийж гүйцэтгэн, дадлага хамгаалж, амжилттай суралцагсад нийгмийн түншүүдийн захиалгаар дадлага хийсэн байгууллагадаа үргэлжлүүлэн ажилладаг.
  • Гадаадын коллеж, ахлах сургуулиудтай хамтран ажиллаж сурагчдыг тэтгэлгээр суралцуулдаг.
  • Мэргэжлийн анхан шатны ангиа дүүргээд өөрийн сургуулийн бакалаврын боловсрол олгох ангид шатлан суралцах боломжтой.
February 22, 2011

2011 он ЯХАЖ-3 ангийн 2 оюутан Япон улсыг зорьлоо.

Япон хэл-аялал жуулчлалын ангийн н.Шүрэн-Эрдэнэ, н.Одгэрэл нар сурсан мэдсэнээ батжуулж, мэдлэг чадвараа дээшлүүлэхээр Япон улсыг зорьлоо.

Та хоёртоо амжилт хүсье.

February 15, 2011

Эх дэлхий – бидний гэр

“Эх дэлхий-бидний гэр” гар зургийн уралдааны удирдамж

Өнөө үед үйлдвэрлэл, хотжилт, улс орон хөгжихийн хэрээр сөрөг нөлөө их болж, ногоон байгалийг устгах, дэлхийн дулаарал, цөлжилт зэрэг нь хүн төрлөхтний анхаарлын төвд байна.

Дэлхийн ирээдүй,  бидний хойч үе  болсон оюутан, залуу с та бүхний санаа сэтгэл, оролдлого чинь байгалиа хамгаалах их үйлст маш их нэмэр болох юм. Иймд та өөрийн санаа бодлоо өнгө будгаар илэрхийлж байгаль хамгаалах үйлст өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Зорилго: Оюутан сурагчдыг байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд оршино.

Хамрах хүрээ: Хангай дээд сургуулийн мэргэжлийн анхан, дипломын дунд, бакалаврын ангийн оюутнууд хамрагдах боломжтой.

read more »

February 10, 2011

Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Япон улсын засгийн газрын тэтгэлэгт

хөтөлбөр зарлагдлаа.

 

Япон хэлний ангийн 2,3-р ангийн оюутнууд өргөнөөр

оролцоно уу.

Тавих шаардлага, болзлын хураангуй

  • Япон хэл, соёл судлаач оюутан
    • Монгол Улсын иргэн байх,
    • 1981.4. 2-ноос 1993.4.1-ний хооронд төрсөн байх,
    • Монгол улсын их, дээд сургуульд япон
      read more »

February 8, 2011

Сургалтын чиглэл

Байгуулагдсан он:   2001

Магадлан итгэмжлэгдсэн он:  2005

Эрхэм зорилго: Боловсрол-хөгжлийн түлхүүр

Үүсгэн байгуулагч: Удирдах зөвлөлийн дарга Монгол улсын гавьяат багш доктор профессор С.Төмөр-Очир

Сургалтын чиглэл:

Мэргэжлийн анхан шатны салбар

/9-р анги төгсөгчдөөс элсэлт авч, 2,5 жил суралцана/

  • Вэб дизайн
  • Эх бэлтгэгч, дизайнер
  • Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан
  • Аялал жуулчлалын үйлчилгээний ажилтан

Дипломын дунд шатны салбар /11-р анги төгсөгчдөөс элсэлт авч, 2 жил суралцана/

  • Компьютерийн техникч

Бакалаврын боловсрол олгох салбар

/11-р анги төгсөгчдөөс элсэлт авч, 4 жил суралцана/

  • Солонгос хэл-аялал жуулчлал
  • Япон хэл-аялал жуулчлал
  • Англи хэл-аялал жуулчлал
  • Нягтлан бодох бүртгэл-мэдээлэл зүй
  • Мэдээлэл зүйн багш
  • Компьютерийн график дизайн
  • Хэвлэлийн график дизайн
  • Компьютерийн програм хангамж
  • Албан хэргийн менежмент

Хэлний бэлтгэл /боловсрол харгалзахгүй элсэлт авч, 1 жил суралцана/

  • Хятад хэлний бэлтгэл

Сургалтын төлбөрийн хэлбэр:

  • Төрийн сангийн зээл, тусламж
  • Төрийн албан хаагчийн зардал
  • Онц сайн суралцсаны тэтгэлэг
  • Онц сайн суралцсаны хөнгөлөлт
  • Гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр
  • Хувийн зардал
February 7, 2011

Шилдэг илтгэл шалгаруулах улсын уралдаанд багш Б.Мөнхтогтох амжилттай оролцлоо.

Монголын багш нарын баярыг угтан мэргэжлийн сургуулиудын дунд зохион байгуулдаг  “Шилдэг илтгэл шалгаруулах улсын VI уралдаан” 2011 оны 01 сарын 12-ны өдөр зохион байгуулагдаж 16 сургуулийн 29 илтгэл хэлэлцэгдэж шилдэг илтгэлээ шалгарууллаа.

Шүүгчээр Б.Галбадрах- ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг МБСГ- ын сургалт,

read more »