Archive for ‘Зар’

February 15, 2011

Эх дэлхий – бидний гэр

“Эх дэлхий-бидний гэр” гар зургийн уралдааны удирдамж

Өнөө үед үйлдвэрлэл, хотжилт, улс орон хөгжихийн хэрээр сөрөг нөлөө их болж, ногоон байгалийг устгах, дэлхийн дулаарал, цөлжилт зэрэг нь хүн төрлөхтний анхаарлын төвд байна.

Дэлхийн ирээдүй,  бидний хойч үе  болсон оюутан, залуу с та бүхний санаа сэтгэл, оролдлого чинь байгалиа хамгаалах их үйлст маш их нэмэр болох юм. Иймд та өөрийн санаа бодлоо өнгө будгаар илэрхийлж байгаль хамгаалах үйлст өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Зорилго: Оюутан сурагчдыг байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд оршино.

Хамрах хүрээ: Хангай дээд сургуулийн мэргэжлийн анхан, дипломын дунд, бакалаврын ангийн оюутнууд хамрагдах боломжтой.

read more »

February 10, 2011

Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Япон улсын засгийн газрын тэтгэлэгт

хөтөлбөр зарлагдлаа.

 

Япон хэлний ангийн 2,3-р ангийн оюутнууд өргөнөөр

оролцоно уу.

Тавих шаардлага, болзлын хураангуй

  • Япон хэл, соёл судлаач оюутан
    • Монгол Улсын иргэн байх,
    • 1981.4. 2-ноос 1993.4.1-ний хооронд төрсөн байх,
    • Монгол улсын их, дээд сургуульд япон
      read more »

December 24, 2010

Монгол газар усны нэрийн домог цуглуулах улсын уралдаан зарлаж байна

read more »

December 23, 2010

Шүлгэн суврага

Сурч мэдэх хүсэлдээ хөтлөгдсөн оюутан, сурагчдын авьяасыг хөгжүүлэн “Өсвөрийн яруу найрагч” дугуйлан байгуулж, тэдний авьяас билэг ур чадварыг уралдуулан “Бидний шүлгэн суврага” №1 номыг “Хангай” дээд сургуулийн хамт олон 2005 онд бүтээсэн билээ. Уг бүтээлийг дэмжин мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлсэн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Мөнхбат, МУСТА Д.Цэрэндондов, ахмад хилчин Д.Болд нарт талархалаа илэрхийлье.

2010-2011 оны хичээлийн жилд “Шүлгэн суврага” №2 ном гаргахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Оюутан сурагчид та бүхэн өөрсдийн бүтээлээ 2011 оны 01 сарын 20 хүртэл enkhee@rocketmail.com хаягаар ирүүлнэ үү.