Archive for ‘Оюутан танаа’

August 27, 2014

ХБНГУ-д Хангай дээд сургуулийн багш Н.Алтанжаргалын бүтээл хэвлэгдлээ.

Screen Shot 2014-08-27 at 12.28.22 PMХангай дээд сургуулийг Англи хэл-Аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн тус сургуулийн багш Н.Алтанжаргалын  “Recognition of prepoditional Errors by English language Learners” бүтээлийг ХБНГУ-ын LAMBAERT Academic Publishing эрхлэн хэвлэлээ. Олон улсад түүний бүтээлийг 64.90 € евро, $86.32 америк доллараар худалдаалж

read more »

August 25, 2014

Сургалтын төлбөрийн зээл, сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах оюутнуудын анхааралд:

Хэн хамрагдах вэ?

Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан шинэ элсэгч, голч нь 2,8 ба түүнээс дээш дүнтэй суралцаж байгаа дараахь суралцагч;

1. Хагас өнчин суралцагч;

2. Малчин өрхийн суралцагч;

3. Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;

4. Гэрээт цэргийн албыг 2 жилээс

read more »

July 30, 2014

9-р анги төгсөгчдийг элсэхийг урьж байна.

Хангай

June 18, 2012

100%-ийн тэтгэлэгтэй суралцах боломжийг ХАНГАЙ дээд сургуулиас

100%-ийн тэтгэлэгтэй суралцах боломжийг ХАНГАЙ дээд сургуулиас

Эх орныхоо, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшилд манлайлан оролцох залууст зориулан 100% тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж байна.

Хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих үйлсэд хувь нэмэр оруулан, орон нутгийнхаа хөгжилд манлайлан оролцох шилдэг залууст мэргэжил эзэмшүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор 2011-2012 оны хичээлийн жилд “Хангай” дээд сургууль энэхүү хөтөлбөрийг санаачилсан юм. Энэхүү 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт 21 аймгийн сум бүрээс, Улаанбаатар хотын хороо бүрээс тус бүр нэг суралцагч хамрагдах боломжтой өргөн цар хүрээтэй хөтөлбөр юм.

Дэлгэрэнгуйг эндээс үзнэ үү. http://www.mima.mn/2012/hangai/

January 3, 2012

Хөдөлмөр эрхлэлтийн гарын авлага

Хангай дээд сургуулийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих алба”-наас эрхлэн гаргасан энэхүү гарын авлага нь Хангай дээд сургуулийг төгсөгчдөд зориулсан бөгөөд төгссөний дараа сургуультайгаа хэрхэн холбоо харилцаатай байх, хүссэн ажлын байраа яаж олох, хөдөлмөрийн зах зээлд өөрийгөө борлуулах, өөрийн товч танилцуулга хэрхэн бичих, ажил олгогчийн ярилцлагад хэрхэн бэлтгэх, ажилд орсны дараа хэрхэн дэвших, ажлын байрны ёс зүйн талаар зэрэг сургамжтай, ач холбогдолтой мэдээллийг багтаажээ. Түүнчлэн зөвлөмж бүрийн төгсгөлийн хэсэгт тухайн сэдвээр дэлгэрүүлж үзэх боломжтой цахим хаягуудыг бичсэн байгааг анхааран үзнэ буй за.

//

December 14, 2011

Боловсрол, сургалттай холбоо бүхий Монгол Улсад мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүд

Тус сургууль нь боловсрол, сургалттай холбоо бүхий Монгол Улсад мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүдэд нийцүүлэн сургалт явуулах дүрэм, журмыг мөрддөг.

 “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”

http://www.mecs.gov.mn/article-120-306.mw

  1. Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө http://www.mecs.gov.mn/data/lavlah/master_paln/education/EDU_MP_mon.pdf
  2. 3.      Монгол улсын шижлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө

 http://www.mecs.gov.mn/article-367-309.mw

  1. Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр

http://www.mecs.gov.mn/director-content-337-327.mw

  1. Боловсрол үндэсний хөтөлбөр

http://www.mecs.gov.mn/director-content-364-317.mw

  1. 6.      Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр

http://www.mecs.gov.mn/article-121-307.mw

December 12, 2011

“ХАНГАЙ” ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ ХЭВЛЭГДЛЭЭ.

Жил бүр уламжлал болгон тус сургуулийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион явуулдаг бөгөөд шалгарсан шилдэг илтгэлүүдийг эмхтгэн “Оюутны эрдэм шинжилгээний бичиг” хэвлүүлдэг заншилтай. Энэ удаад 2008, 2009 оны илтгэлүүдийг эмхтгэн хэвлүүлжээ.

Жич: 2011 оны эрдэм шинжилгээний бага хуралд оролцон илтгэл хэлэлцүүлсэн оюутнууд цахим хэлбэрээр  enkhee@rocketmail.com хаягаар илгээнэ үү.

November 28, 2011

Улс тунхагласны ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан АХА тэмцээний дүн

Улс тунхагласны 87 жилийн ойг угтан “Хангай” дээд сургуулийн нийт оюутан залуусын дунд АХА тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд анги тус бүрээс 5 оюутан оролцлоо.

1-р байр: КГД-2 ангийн оюутан Б.Алтансүх

2-р байр: СХАЖ-2 ангийн оюутан Г. Дэлгэрмаа нар шалгарлаа.

Тэмцээнд идэвхитэй оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж сурлагын амжилт хүсье.

November 23, 2011

“Бидний бахархал” сэдэвт урлагын бага наадам өндөрлөв

Нийт оюутан сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие биедээ харилцан туслалцах, нууц авьяасыг нээн илрүүлэхэд зорилготой “Бидний бахархал” сэдэвт урлагын бага наадам өндөрлөж дүнгээ гаргалаа.

АЖҮА-2  анги 120 оноогоор 1-р байр

ВД-2 анги 117 оноогоор 2-р байр

ЭБД-1 анги 106,5 оноогоор  3-р байр

9 номинаци:          

  1. Ардын бүжиг ХЭБ-2 “Биелгээ” Н. Батсүрэн
  2. Гоцлол дуу Бак-1 “Энх улирал” Д. Борхүү
  3. Гоцлол хөгжим НБД-АХА-2 “Гитар”  Г. Мөнх-эрдэнэ
  4. Дуэт дуу АЖҮА-2 “Катюуша”  Ц.Нямгэрэл, Ц. Дашзэвэг
  5. Мэндчилгээ НБД-АХА-1 “Дэлхий ээж “  Ангиараа
  6. Уран уншлага ХЭБ-2 “Майга”   Б. Нямбаяр
  7. Хамтлаг бүжиг ВД-2 “ Багтай Бүжиг”  Хамтлагаараа
  8. Ардын язгуур урлаг ХЭБ-2 “Бөхийн цол”  Б. Нямбаяр
  9. Чөлөөт сэтгэлгээ НБД-АХА “Бөөр алаг бөмбөг” Ангиараа

Идэвхитэй оролцсон анги хамт олон, оюутан залуустаа талархал илэрхийлж амжилт хүсье

November 23, 2011

Нарийн бичгийн дарга нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын тайлан

Нарийн бичгийн дарга нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын тайлан: Нарийн бичгийн дарга нарт шинэ стандартыг танилцуулах, архив, албан хэрэг хөтлөлт, цахим шуудан явуулах зэрэг мэдлэгүүдийг бататган, архив, албан хэргийн ажилтануудын мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор “Хангай” дээд сургуулийн захиргааны санаачлагаар зохион байгуулсан сургалтын тайлан толилуулж байна. Ерөнхий хэсэг, сургалтын материалууд, дүгнэлт гэсэн 3 үндсэн хэсэгтэй.