Archive for ‘Ном ном ном’

August 27, 2014

ХБНГУ-д Хангай дээд сургуулийн багш Н.Алтанжаргалын бүтээл хэвлэгдлээ.

Screen Shot 2014-08-27 at 12.28.22 PMХангай дээд сургуулийг Англи хэл-Аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн тус сургуулийн багш Н.Алтанжаргалын  “Recognition of prepoditional Errors by English language Learners” бүтээлийг ХБНГУ-ын LAMBAERT Academic Publishing эрхлэн хэвлэлээ. Олон улсад түүний бүтээлийг 64.90 € евро, $86.32 америк доллараар худалдаалж

read more »

January 3, 2012

Хөдөлмөр эрхлэлтийн гарын авлага

Хангай дээд сургуулийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих алба”-наас эрхлэн гаргасан энэхүү гарын авлага нь Хангай дээд сургуулийг төгсөгчдөд зориулсан бөгөөд төгссөний дараа сургуультайгаа хэрхэн холбоо харилцаатай байх, хүссэн ажлын байраа яаж олох, хөдөлмөрийн зах зээлд өөрийгөө борлуулах, өөрийн товч танилцуулга хэрхэн бичих, ажил олгогчийн ярилцлагад хэрхэн бэлтгэх, ажилд орсны дараа хэрхэн дэвших, ажлын байрны ёс зүйн талаар зэрэг сургамжтай, ач холбогдолтой мэдээллийг багтаажээ. Түүнчлэн зөвлөмж бүрийн төгсгөлийн хэсэгт тухайн сэдвээр дэлгэрүүлж үзэх боломжтой цахим хаягуудыг бичсэн байгааг анхааран үзнэ буй за.

//

December 14, 2011

Боловсрол, сургалттай холбоо бүхий Монгол Улсад мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүд

Тус сургууль нь боловсрол, сургалттай холбоо бүхий Монгол Улсад мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүдэд нийцүүлэн сургалт явуулах дүрэм, журмыг мөрддөг.

 “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”

http://www.mecs.gov.mn/article-120-306.mw

  1. Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө http://www.mecs.gov.mn/data/lavlah/master_paln/education/EDU_MP_mon.pdf
  2. 3.      Монгол улсын шижлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө

 http://www.mecs.gov.mn/article-367-309.mw

  1. Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр

http://www.mecs.gov.mn/director-content-337-327.mw

  1. Боловсрол үндэсний хөтөлбөр

http://www.mecs.gov.mn/director-content-364-317.mw

  1. 6.      Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр

http://www.mecs.gov.mn/article-121-307.mw

December 12, 2011

“ХАНГАЙ” ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ ХЭВЛЭГДЛЭЭ.

Жил бүр уламжлал болгон тус сургуулийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион явуулдаг бөгөөд шалгарсан шилдэг илтгэлүүдийг эмхтгэн “Оюутны эрдэм шинжилгээний бичиг” хэвлүүлдэг заншилтай. Энэ удаад 2008, 2009 оны илтгэлүүдийг эмхтгэн хэвлүүлжээ.

Жич: 2011 оны эрдэм шинжилгээний бага хуралд оролцон илтгэл хэлэлцүүлсэн оюутнууд цахим хэлбэрээр  enkhee@rocketmail.com хаягаар илгээнэ үү.

November 23, 2011

Нарийн бичгийн дарга нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын тайлан

Нарийн бичгийн дарга нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын тайлан: Нарийн бичгийн дарга нарт шинэ стандартыг танилцуулах, архив, албан хэрэг хөтлөлт, цахим шуудан явуулах зэрэг мэдлэгүүдийг бататган, архив, албан хэргийн ажилтануудын мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор “Хангай” дээд сургуулийн захиргааны санаачлагаар зохион байгуулсан сургалтын тайлан толилуулж байна. Ерөнхий хэсэг, сургалтын материалууд, дүгнэлт гэсэн 3 үндсэн хэсэгтэй.

November 23, 2011

Багш нарын эрдэм шинжилгээний бичиг хэвлэгдлээ.

  1. Багш нарын эрдэм шинжилгээний бичиг-2011: Аялал жуулчлал, мэдээллийн технологи, бизнесийн удирдлага, хэлшинжлэл, нийгмийн ухаан, боловсрол судлал чиглэлээр нийт 20 багшийн эрдэм шинжилгээний өгүүллээс гадна тус сургуулийн зөвлөх багш, эрдмийн зөвлөлийн гишүүн Доктор.Профессор Э.Равдан багшийн илтгэлийг сонирхох боломжтой.
October 24, 2011

Оюутны гарын авлага-2011, Дүрэм журмын эмхэтгэл

Сургуудийн номын санд дээрх 2 ном шинээр ирсэн тул оюутан, сурагч та бүгд сургалтын үйл ажиллагаандаа ашиглана уу.

Оюутны гарын авлага: Сургуулийн удирдлага-сургуулийн танилцуулга, оюутанд үзүүлэх үйлчилгээ, оюутны тангараг, сургуулийн хүний нөөц, багшлах бүрэлдэхүүний мэдээлэл , сургалтын үйл ажиллагаа-Мэргэжлийн хөтөлбөрүүдийн жагсаалт, сургалтын нэгдсэн хуанли, сургалтын төлөвлөгөө, оюутан сурагчийн ёс зүйн дүрэм, сургуулийн дотоод журам, оюутанд зориулсан зөвлөгөө-илтгэл, ангийн ажил бичих тухай мэдээлэл, зөвлөгөө агуулсан.

Дүрэм журмын эмхэтгэл: Сургуулийн үйл ажиллагааны үндсэн дүрэм, журам, сургалтын үйл ажиллагааг зохицуулах дүрэм журам, багш ажилчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах, бусад гэсэн үндсэн 5 хэсэгтэй.

October 20, 2011

Оюутан 2010, 2011 цахим ном

Оюутнууд та бүхэнд зориулж Монголын Оюутны Холбооноос эрхлэн хэвлүүлсэн”Оюутан-2010″, “Оюутан-2011” номын цахим хувилбарыг хүргэж байна.

Уг эмхэтгэлд оюутны тэтгэлэгт хөтөлбөр, оюутны үйлчилгээний лавлах, хөдөлмөр эрхлэлт, оюутны өөрийн удирдлага зэрэг оюутанд хэрэгтэй олон мэдээллийг агуулжээ.

“Оюутан 2010”  http://www.4shared.com/document/TD-AYr1p/studentbook2010.html

“Оюутан 2011” http://www.4shared.com/file/WTuupKd3/Oyutan2011.html

линкээр татаж авна уу.

June 6, 2011

Компьютерийн операторч-албан хэргийн ажилтан мэргэжлийн сургалтын стандарт MNS:5370:2004

  Хангай дээд сургууль нь Нарийн бичгийн дарга-хэлмэрч мэргэжлээр 2003 онд анхны төгсөлтөө хийсэн билээ. Түүнээс хойш БСШУЯ-наас шинэчлэгдэн өөрчлөгдсэн мэргэжлийн индекс, сургалт явуулах мэргэжлийн чиглэлийн дагуу Компьютерийн операторч-нарийн бичгийн дарга, Компьютерийн операторч-Албан хэргийн ажилтан мэргэжлээр сургалт явуулж ирсэн арвин их туршлагатай билээ.

Улмаар 2004- 2005 оны хичээлийн жилд тус сургуулийн эрдэмтэн багш нар “Компьютерийн операторч-албан хэргийн ажилтан мэргэжлийн сургалтын стандарт MNS:5370:2004” стандарт боловсруулах ажлын хэсэгт захирал Д.Чимидцэрэн, сургалтын албаны дарга А.Туул, багш Д.Баярмаа, багш Ш.Сувдмаа нар ажилласан юм.

read more »

December 29, 2010

Хятад хэлний шинэ номнууд ирлээ.

Хятад хэл сонирхон судлагч оюутан, залуус та бүхэнд шинээр ирсэн хятад хэлний  ном танилцуулж байна.

read more »