Archive for ‘Элсэгчдэд зориулсан мэдээлэл’

August 25, 2014

Сургалтын төлбөрийн зээл, сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах оюутнуудын анхааралд:

Хэн хамрагдах вэ?

Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан шинэ элсэгч, голч нь 2,8 ба түүнээс дээш дүнтэй суралцаж байгаа дараахь суралцагч;

1. Хагас өнчин суралцагч;

2. Малчин өрхийн суралцагч;

3. Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;

4. Гэрээт цэргийн албыг 2 жилээс

read more »

July 30, 2014

9-р анги төгсөгчдийг элсэхийг урьж байна.

Хангай

June 18, 2012

100%-ийн тэтгэлэгтэй суралцах боломжийг ХАНГАЙ дээд сургуулиас

100%-ийн тэтгэлэгтэй суралцах боломжийг ХАНГАЙ дээд сургуулиас

Эх орныхоо, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшилд манлайлан оролцох залууст зориулан 100% тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж байна.

Хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих үйлсэд хувь нэмэр оруулан, орон нутгийнхаа хөгжилд манлайлан оролцох шилдэг залууст мэргэжил эзэмшүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор 2011-2012 оны хичээлийн жилд “Хангай” дээд сургууль энэхүү хөтөлбөрийг санаачилсан юм. Энэхүү 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт 21 аймгийн сум бүрээс, Улаанбаатар хотын хороо бүрээс тус бүр нэг суралцагч хамрагдах боломжтой өргөн цар хүрээтэй хөтөлбөр юм.

Дэлгэрэнгуйг эндээс үзнэ үү. http://www.mima.mn/2012/hangai/

October 24, 2011

“ХАНГАЙ” ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАГЧДЫГ ХҮЛЭЭН АВАХ “ТАНИЛЦАХ 7 ХОНОГ ” АЯН БОЛЛОО

1. Ном-Оюутны дотны зөвлөгч ажлын хүрээнд дотоод сүлжээ ашиглан хайлт хийх, цахим номын каталоги ашиглан ном хайх талаар зөвлөгөө мэдээллийг 

read more »

March 11, 2011

Хангай дээд сургуулийн товч танилцуулга

February 26, 2011

Мэргэжлийн анхан шатны боловсрол олгох салбарын онцлог, давуу тал

  • 9-р анги төгссөн сурагчид элсэн орж, 2,5 жил суралцдаг.
  • 1 хичээлийн жил нь 2 улиралтай бөгөөд 1 улиралд 18 долоо хоног хичээллэдэг.
  • Сурагчид дүрэмт хувцасаар жигдэрдэг нь суралцагч, эцэг, эхчүүдийн таашаалд нийцдэг.
  • Суралцагч бүрт мөнгөн тэтгэлэг олгодог. /Сар бүр 45,000 төгрөг/
  • Суралцагчид монгол хэл, уран зохиол, математик, хими, биологи, физик, биеийн тамир, англи хэл, орос хэл,газар зүй, нийгмийн тухай мэдлэг зэрэг ерөнхий эрдмийн хичээлээ суралцангаа вэб дизайн, аялал жуулчлалын үйлчилгээний ажилтан, нарийн бичгийн дарга-албан хэргийн ажилтан, эх бэлтгэгч-редактор зэрэг хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил эзэмшдэг.
  • Дээрх мэргэжлийн бүх ангид компьютерийн хичээл түлхүү орж, арван хуруугаар хурдан бичих чадвартай болж төгсдөг. /Хамгийн дээд амжилт 1 минутанд 550 тэмдэгт бичсэн байна./
  • Хичээлийн жилийн турш сагсан бөмбөг, волейбол, шатар, даам, урлагийн бага наадам, мэргэжил сурталчилах өдөрлөг, олон төрлийн олимпиад, уралдаан тэмцээн, солонгос хэл, уран илтгэгч, аялалын клуб дугуйлан зэрэг сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх олон арга хэмжээнүүдийг зохион явуулдаг.
  • Мэргэжлийнхээ дагуу танилцах, үйлдвэрлэлийн, төгсөлтийн өмнөх дадлага хийж гүйцэтгэн, дадлага хамгаалж, амжилттай суралцагсад нийгмийн түншүүдийн захиалгаар дадлага хийсэн байгууллагадаа үргэлжлүүлэн ажилладаг.
  • Гадаадын коллеж, ахлах сургуулиудтай хамтран ажиллаж сурагчдыг тэтгэлгээр суралцуулдаг.
  • Мэргэжлийн анхан шатны ангиа дүүргээд өөрийн сургуулийн бакалаврын боловсрол олгох ангид шатлан суралцах боломжтой.
February 8, 2011

Сургалтын чиглэл

Байгуулагдсан он:   2001

Магадлан итгэмжлэгдсэн он:  2005

Эрхэм зорилго: Боловсрол-хөгжлийн түлхүүр

Үүсгэн байгуулагч: Удирдах зөвлөлийн дарга Монгол улсын гавьяат багш доктор профессор С.Төмөр-Очир

Сургалтын чиглэл:

Мэргэжлийн анхан шатны салбар

/9-р анги төгсөгчдөөс элсэлт авч, 2,5 жил суралцана/

  • Вэб дизайн
  • Эх бэлтгэгч, дизайнер
  • Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан
  • Аялал жуулчлалын үйлчилгээний ажилтан

Дипломын дунд шатны салбар /11-р анги төгсөгчдөөс элсэлт авч, 2 жил суралцана/

  • Компьютерийн техникч

Бакалаврын боловсрол олгох салбар

/11-р анги төгсөгчдөөс элсэлт авч, 4 жил суралцана/

  • Солонгос хэл-аялал жуулчлал
  • Япон хэл-аялал жуулчлал
  • Англи хэл-аялал жуулчлал
  • Нягтлан бодох бүртгэл-мэдээлэл зүй
  • Мэдээлэл зүйн багш
  • Компьютерийн график дизайн
  • Хэвлэлийн график дизайн
  • Компьютерийн програм хангамж
  • Албан хэргийн менежмент

Хэлний бэлтгэл /боловсрол харгалзахгүй элсэлт авч, 1 жил суралцана/

  • Хятад хэлний бэлтгэл

Сургалтын төлбөрийн хэлбэр:

  • Төрийн сангийн зээл, тусламж
  • Төрийн албан хаагчийн зардал
  • Онц сайн суралцсаны тэтгэлэг
  • Онц сайн суралцсаны хөнгөлөлт
  • Гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр
  • Хувийн зардал